Хүргэлттэй. Хүргэлтийн байршил бүсээс хамааран 8000-15000₮ байдаг.
8612-3262 8611-2514
Хаяг 1: ХУД, Home Plaza /Mint/ тойргоор урагш эргээд замынхаа баруун талд 1 давхарт 10:00-20:00
Хаяг 2: Алтай хотхоны урд гэрлэн дохиотой уулзварт Тэлмүүн тауэр зочид буудлын 1 давхарт /зөвхөн бэлэн цэцэгтэй баглаа/ 24 цагийн турш нээлттэй.
Та захиалгын хуудасны НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ хэсэгт бичүүлэх үгээ бичиж үлдээгээрэй. Хэрэв манайхаар мэндчилгээний үг бичүүлэх бол ямар утгатай, ямар баярт зориулж, хэнээс явуулж байгаа мэдээллээ тодорхой бичээрэй.
Хэрэв та манайхаас цэцэг хүргүүлэхээр захиалсан боловч хүлээн авагч хаяг дээрээ байхгүй тохиолдолд бид хүлээн авагчтай дахин холбогдож боломжтой үед нь хүргэж өгнө. Мөн таны захиалсан цэцгийг энэ хугацаанд зориулалтын хөргүүрт хадгалж байх болно.
Та цэцэг хүлээн авсан даруйдаа ишийг нь 45 хэмийн налуу тайрч хүйтэн устай саванд хийгээрэй. Өдөр бүр энэ үйлдлийг давтаарай. Ингэснээр цэцэг өөрийн гоёмсог байдлаа удаан хадгалах болно.
Боломжтой. Та хүлээн авагчийн нэр, утасны дугаарыг зөв, тодорхой бичиж өгөх хэрэгтэй.
Тэлмүүн Тауэр зочид буудлын 1 давхарт байрлах салбар 24 цагийн турш нээлттэй ба бэлэн байгаа цэцгийн баглаанаас сонгон худалдан аваарай. Салбарт очоод 8612-3262 болон 8611-2514 дугаарт холбогдоход манай ажилтан танд чиглүүлэг хийнэ.
Та захиалгаа 1 хоногийн өмнө бидэнтэй холбогдон цуцлах боломжтой. Бэлэн болсон захиалгыг цуцлах боломжгүй ба төлбөр буцаан олгогдохгүйг анхаарна уу.
Боломжтой. Та 1 болон түүнээс дээш хоногийн өмнө урьдчилан захиалга өгснөөр таны захиалга тухайн өдрөө яг цагтаа хүргэгдэх болно. Мөн та яаралтай хүргэлт авах тохиолдолд манай 8612-3262 дугаарт холбогдон тодруулах боломжтой.